Ээлжит хичээлийн хөтөлбөр-2

Сэдэв 2. Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм

Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, тайлбарлах.
Эзэмших мэдлэг, чадвар:
• Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх;
• Салаалсан алгоритмыг тодорхой утгад үр дүнг тооцоолох;
• Үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, унших.

Түлхүүр үг: Салаалсан алгоритм, нөхцөлт илэрхийлэл, нөхцөл шалгах үйлдэл, нөхцөл шалгах блок.
Судлах цаг: 40 мин
Багшийн бэлтгэх зүйл: Салаалсан алгоритмыг блок схемээр дүрсэлсэн цахим үзүүлэн, тарааж өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ салаалсан алгоритмууд, Яст мэлхийн урлан (Turtle art) программ.
 Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:

Үйл ажиллагаа
Хугацаа (40 мин)
Хүрэх үр дүн
• Алгоритм нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж үр дүн гарган авах үйл ажиллагаа болохыг харуулж, ярилцана.
• Алгоритм дахь оролтын, тооцоолол болон гаралтын өгөгдөл нь хэмжигдэхүүн болохыг жишээгээр харуулж, тайлбарлана (Сурах бичгийн 19 дүгээр хуудас).    
a, b талтай тэгш өнцөгтийн талбай олох алгоритмд:
- Оролтын өгөгдөл: a, b
- Гаралтын өгөгдөл: s
- a, b, s нь алгоритм дахь хэмжигдэхүүн болохыг харуулах.
10
• Алгоритм нь оролтын өгөгдөлд боловсруулалт хийж, үр дүн гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох;
• Оролт, боловсруулалт, гаралтад хэмжигдэхүүн ашиглагддаг болохыг ойлгож мэдэх.
• Алгоритм нь нөхцөлөөс хамааран өөр өөр үйлдэл хийхээр дүрслэгдэж болохыг тэдний мэдэх жишээгээр харуулж, тайлбарлана (Сурах бичгийн 20-21 дүгээр хуудас).
- Зам хөндлөн гарах;
- Хоёр тооны ихийг олох;
- Өгсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолон ярилцах.
• Салаалсан алгоритмыг дүрслэхэд нөхцөл шалгах үйлдлийг ромбоор дүрсэлдэг болохыг таниулна.
• Салаалсан хялбар алгоритмыг дүрслэн, Яст мэлхийн урлан программд тодорхой утгад үр дүнг тооцоолох дадлага ажил хийнэ. A нь хоёр оронтой тоо байг. Тэгвэл:
а. A тоо 0-ээр төгссөн эсэхийг;
б. A тоо k цифрт хуваагдах эсэхийг тодорхойлох алгоритм бичиж, Яст мэлхийн урлан программаар бодуулж шалгаарай.
A
10
22
35
50
63
0-оор төгссөн үү?
тийм




A
10
22
35
50
63
k
3
2
7
4
8
A нь k-д хуваагдах уу?





20
• Алгоритмыг дүрслэхэд хэмжигдэхүүнийг зүй зохистой ашиглах;
• Алгоритмын оролт, тооцоолол, гаралтад хэмжигдэхүүний ашигладаг болохыг ойлгох, хэрэглэх;
• Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх;
• Тооцоолол бүхий салаалсан алгоритмыг Яст мэлхийн урлан программаар дүрслэх, ажиллуулж үр дүнг харах, тайлбарлах;
• Салаалсан алгоритмыг тодорхой жишээн дээр биелүүлж, үр дүнг тооцоолох.тооцоолох.













• Блок схемээр дүрсэлсэн алгоритм өгч, үр дүнг тооцоолуулах, бодлогын өгүүлбэрийг томьёолох дадлага ажил хийнэ.
- Өгөгдсөн a тоог тэгш эсвэл сондгой эсэхийг тодорхойлох;
 -5×x−8≥22 тэнцэл бишийн x-ийн өгсөн утгад тэнцэл биш биелж буй эсэхийг тодорхойлох;
- а тоог к цифрээр төгссөн эсэхийг тодорхойлох.
10
Үгээр болон блок схемээр өгсөн алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах.

No comments:

Post a Comment