Хөтөлбөрүүд

Ээлжит хичээлийн хөтөлбөр-1

Сэдэв 1. Алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм

Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, тайлбарлах. 
Эзэмших мэдлэг, чадвар: 
  • Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх; 
  • Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох;
 • Үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, унших. 
Түлхүүр үг: Алгоритмыг үгээр дүрслэх, блок схемээр дүрслэх, шугаман алгоритм, эхлэлийн блок, төгсгөлийн блок, оролт, гаралтын блок, явцын блок. 


Сэдэв 2. Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм

Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, тайлбарлах.
Эзэмших мэдлэг, чадвар:
• Салаалсан алгоритмыг блок схемээр дүрслэх; 
• Салаалсан алгоритмыг тодорхой утгад үр дүнг тооцоолох; 
• Үгээр болон блок схемээр дүрсэлсэн салаалсан алгоритмыг ойлгох, унших. 

Түлхүүр үг: Салаалсан алгоритм, нөхцөлт илэрхийлэл, нөхцөл шалгах үйлдэл, нөхцөл шалгах блок. 


Ээлжит хичээлийн сэдэв: Давталттай алгоритм

Хичээлийн зорилго: Давталттай алгоритмын мэдлэгийг эзэмшиж  тодорхой өгөгдөл дээр биелүүлж, үр дүнг тооцоолох. 
Хичээлийн зорилт:
·         Давталттай алгоритмын мэдлэг эзэмших, болк сехмээр дүрслэх, сэдвийнхээ хүрээнд бодлого бодох, тодорхой утгад үр дүнг тооцоолох.
Эзэмших мэдлэг, чадвар:
      • Давталттай алгоритмыг блок схемээр дүрслэх; 
      • Давталттай алгоритмыг тодорхой утгад үр дүнг тооцоолох; 
Сургах суралцах арга зүй:  Асуудал шийдвэрлэх, хамтран бүтээх
Хугацаа: 40 минут
Хэрэглэгдэхүүн: 9-р ангийн сурах бичиг, самбар, шохой, проектор, яст мэлхий урлан(Turtle art) программ                         

No comments:

Post a Comment